Бусад мэдээлэл
Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
Аливаа бизнесийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгцээ шаардлага тулгарах үе олон бий. Эрхэм харилцагч танд бизнесийн цар хүрээгээ тэлэхэд тань хүндрэл учирч буй бол бид танд дараах бизнесийн зээлийн төрлүүдийг санал болгож байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Төслийн танилцуулгад төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа нь анхаарах ёстой асуудал гэж дурдсан байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ? Ковид-19 цар тахлын үед Монгол гэлтгүй бусад улс орнуудад 2020 оны хувьд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн дарамт, хоёрдугаарт төлбөрийн тэнцэл, валютын урсгал дээр дарамт бий болж байна. Дотоод эдийн засгийн идэвхжил саарахын зэрэгцээ, гадаад орчиндоо валютын урсгал татарснаар тухайн улс орны валютын ханш болон бодлогын орон зайг хязгаарлах нөлөө үзүүлж байна. Тэгэхээр Монгол улсын хувьд валютын урсгалыг сайжруулах, хүлээгдэж буй төлбөрүүдээ шийдвэрлэх нь чухал юм.
Коронавируст цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтийг тусгах боломжгүй. 8%-ийн зээлээр орон сууц авсан хүмүүсийг 6% руу шилжүүлж дахин санхүүжилж байхаар шинээр зах зээл дээрээс 6,000 айлын орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх үүднээс шинэ зээлдэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.