Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Бидний олгож буй бизнесийн зээл

Бидний олгож буй бизнесийн зээл

Аливаа бизнесийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгцээ шаардлага тулгарах үе олон бий. Эрхэм харилцагч танд бизнесийн цар хүрээгээ тэлэхэд тань хүндрэл учирч буй бол бид танд дараах бизнесийн зээлийн төрлүүдийг санал  болгож байна. 

Та дараах төрлийн зээлүүдээс өөрийн бизнес, үйл ажиллагааны онцлогт тохирсон уян хатан нөхцөлтэй зээл авах бүрэн боломжтой.

Үүнд:

  • Эргэлтийн хөрөнгийн зээл

  • Бичил бизнесийн зээл

  • Бизнесийн шугамын зээл

  • Лангуу барьцаалсан зээл

1. Эргэлтийн хөрөнгийн зээлийг хэрхэн авах вэ?

Хэрэв та шинээр бизес эхлэх гэж буй эсвэл бизнесийн төрлөө өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тань санхүүжилт хэрэгтэй байгаа бол энэхүү зээл танд тохирно. Эргэлтийн хөрөнгийн зээл нь 10’000’000-60’000’000₮ хүртэлх хэмжээтэй байх ба 18 сарын хугацаатай 2.7-3.2%-ийн хүүтэй байна.  Зээлийн эргэн төлөлтийг та өөрийн мөнгөн урсгалтай уялдуулан хийх боломжтой ба зээлийн үндсэн төлбөрөөс 6 сар хүртэл хугацаагаар чөлөөлөгдөж болно. Эргэлтийн хөрөнгийн зээлийн барьцаа хөрөнгө нь бусад зээлд тавигдах шаардлагуудын нэгэн адил Улаанбаатар хотод байрлалтай, түргэн борлогдохуйц шинж чанартай эд зүйл байна. 

2.Бичил бизнесийн зээлийг  хэрхэн авах вэ?

Бичил бизнесийн зээл нь жижиг бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг хэвийн хангахад зориулагдсан зээл юм. Зээлийн хэмжээ 1’000’000-10’000’000₮ байх ба нийт 12 сарын хугацаатай, 2.7-3.2%-ийн хүүтэй олгогдоно. 

Зээлийн барьцаа хөрөнгө нь мөн Улаанбаатар хотод байрлах түргэн борлогдохуйц шинж чанартай зүйл байна.

3. Бизнесийн шугамын зээлийг хэрхэн авах вэ?

Бизнесийн шугамын зээл нь таны бизнест тулгарсан богино хугацааны санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилготой зээл юм.  Зээлдэгч хугацаанд нь зээлээ төлөхөөс гадна энэхүү зээлийг дахин авах боломжтой юм. Бизнесийн шугамын зээлийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл нийт 12 сарын хугацаатай, 2.7-3.2%-ийн хүүтэй байна. 

Зээлийн барьцаа хөрөнгөд хотын дахин төлөвлөлтөд орсон, МХГ-с акт тогтоосон хуучин байр авахгүй. 

4. Лангуу барьцаалсан зээлийг хэрхэн авах вэ?

Хэрэв та худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, лангуу түрээсэлдэг бол энэхүү зээлийг авах бүрэн боломжтой.  Зээлийн хэмжээ 5’000’000₮ хүртэл нийт 18 сарын хугацаатай, 3.2%-ийн хүүтэй байна. Лангуу барьцаалсан зээл хүсэгч нь тухайн худалдааны төвдөө 1-ээс дээш жил ажилласан байх шаардлагатай. 

Тавигдах ерөнхий шаардлага

Зээл хүсэгч нь:

  • Улаанбаатар хотын оршин суугч байх

  • Эрх зүйн хувьд бүрэн чадамжтай байх

  • Шүүхийн журмаар шийдвэрлүүлж буй аливаа асуудалгүй байх

  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх


Бизнесийн зээлийн талаар дэлгэрэнгүйг энд дарж авна уу.