Бусад мэдээлэл
Харилцагчдаас хамгийн их ирдэг асуулт, тэдгээрийн хариулт
Манай ББСБ-аас тогтмол орлоготой, тогтсон ажилтай иргэдэд микро зээл болон цалингийн зээл олгохын тулд эхлээд тэдгээрийн ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Хамтын ажиллагааны гэрээгээр ажил олгогч нь зээлийн эрсдэлийг хүлээхгүй ба зөвхөн зээлийг төлүүлэхэд ББСБ-ын ажилд тусалж дэмжих үүрэгтэй.
Гол шалгуур нь тогтмол орлоготой зээлээ эргүүлэн төлөх чадвартай эсэхийг харна. Дараагаар нь зээлийн барьцаанд тавих хөрөнгийн үнэлгээ, хөрвөх чадварыг тооцож үзнэ.
Микро зээл, цалингийн зээл болон автомашин барьцаалсан зээлийн хувьд бичиг баримтын бүрдэл бүрэн хангагдсан, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд зээлийг өдөрт нь шийдвэрлэх боломжтой. Харин үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл болон бизнесийн зээлд зээлийг судлахаас шалтгаалан ажлын 1-3 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Барьцаалагдсан тээврийн хэрэгсэл нь ББСБ-ийн нэр дээр шилжиж, тээврийн хэрэгслийн даатгал хийгдсэн тохиолдолд автомашинаа унаад зээл авч болно.
Автомашин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн хувьд зээл хүсэгчийн өмчлөлд буй автомашин болон орон сууцыг барьцаална. Микро зээл болон цалингийн зээл дээр зээлдэгчийн цалин хөлс зээлийн барьцаа баталгаа болно. Харин бизнесийн зээлд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, бусад хөдлөх хөрөнгө барьцааалж болно. Хөдлөх хөрөнгөд эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж орох бөгөөд зээлийн багахан хэсэгт барьцаална.
Зээлийн гэрээний биелэлтийг бүрэн хангадаг зээлдэгчид хүүгийн хөнгөлөлт авах эрх нээгдэх ба зээлийн төрлөөс шалтгаалан өөр байна. Микро зээлийн хувьд зээлийн хугацаанд хүүгүй тул хөнгөлөлт гэж байхгүй. Харин хэрэглээний зээл болон бизнесийн зээлд давтан зээлдэгчид хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Зээлдэгч зээл авсан давтамж болон манай ББСБ-тай харьцсан 180 хоног тутам 0.1 хувиар зээлийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Барьцаа хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцох ба зээлийг барьцаа хөрөнгийн үнэлгээний 40 хүртэл хувьд олгоно.
Зээлийн барьцаанд тавьж буй хөрөнгийн эзэмших, ашиглах эрх нь зээлдэгчид байгаа тохиолдолд барьцаа хөрөнгийн даатгалыг заавал хийнэ. Барьцаа хөрөнгийн даатгал нь тээврийн хэрэгслийн даатгал, тоног төхөөрөмжийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгал зэрэг байна.
Зээлийн сарын хүү гэдэг нь хуанлийн 30 хоногийн хүүг хэлэх ба 31 хоногтой сард арай их, 28 хоногтой сард арай багаар тооцогдоно.
Торгуулийн хүү гэж зээлдэгч зээлийн хуваарьт үндсэн төлбөр болон зээлийг хүүг төлөөгүй тохиолдолд тухайн төлөөгүй дүнгээс торгуулийн хүүг тооцно. Торгуулийн хүү нь зээлийн үндсэн хүүгийн 20% байна.