Бусад мэдээлэл
"Микро Кредит" ББСБ-ын танилцуулга
Микро Кредит ББСБ нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21 өдрийн 361 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч иргэд, хуулийн этгээдэд зээл олгох, хөрөнгө оруулалт болон санхүүгийн зөвлөгөө өгөх эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлээд байна.
Бидний үйл ажиллагаа иргэд, өрх гэр бүл болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг түргэн хугацаанд, эрслэлгүйгээр хангах, тэдгээрийн хөрөнгийг ашигтай байршуулах, үр өгөөжийг өсгөх талаар зөвлөгөө өгч хамтран ажиллахад чиглэнэ.
Бид харилцагчдын хэрэгцээ шаардлагыг тогтмол судалж, тэдгээрийн эрэлтэд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох ба үргэлжид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх мэргэжлийн хамт олны бүтээлч хандлагыг ямагт дэмжин ажиллана.
Иргэд, өрх гэр бүлд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно. Мөн харилцагчдаа сонсох нь бидний тэргүүн үүрэг бөгөөд харилцагчийн халамжийн бодлогоор санхүүгийн салбартаа шинэлэг уур амьсгал, харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, байнга хөгжүүлэх болно.
Микро Кредит ББСБ нь хөрөнгө оруулагч, хамтрагчдын хөрөнгийг боломжит хамгийн өндөр түвшинд өсгөх, харилцагчийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаснаар урт удаан хугацааны бүтээлч хамтын ажилллагаа, амьд харилцааг үүсгэн бэхжүүлэхийг зорилтоо болгоно.
Микро Кредит ББСБ
Үргэлжид шинэлэг, ухаалаг шийдэлт бүтээгдэхүүн үйлчилгээ, тасралтгүй хөгжих баг, бүтээлч хандлагын хамтаар бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч нь байх
Бид харилцагчаа дээдэлсэн, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг ухаалаг, төгс шийдлээр хүргэх, бүтээлч, эерэг хандлагатай, эвсэг хамт олон байна
Харилцаа:
Сэтгэл зүтгэл шингэсэн, урт удаан хугацааны амьд харилцаа, бүтээлч хамтын ажиллагаа
Харилцагч:
Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээний тасралтгүй хөгжлийн үндэс болсон харилцагчид
Хамт олон:
Үргэлжид хөгжил дэвшилд тэмүүлэх, харилцан үнэ цэнэ, уялдаа холбоо үүсгэх эвсэг хамт олон
Хандлага:
Тасралтгүй хөгжих бүтээлч хандлага
Микро Кредит ББСБ
Микро Кредит ББСБ
ТУЗ-ийн хараат гишүүд
ТУЗ-ийн хараат бус гишүүд
Микро Кредит ББСБ
Микро Кредит ББСБ