Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Зээлийн хүсэлт Илгээх Зээлийн хүсэлт

Мэдээ, мэдээлэл

Микрокредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Халуун орноор аялахдаа анхаарах зүйлс

Халуун орноор аялахдаа анхаарах зүйлс

Цэнхэр тэнгис, алтан шаргал элсэн дээр амарч гоё хөгжим сонсонгоо, нар жаргахыг харах сайхан биш гэж үү? Гэхдээ халуун уур амьсгалд биеэ дасан зохицуулах, аяллаа сэтгэл ханамжтай болгохын тулд анхаарах зүйл олон байдаг. Тиймээс дулаан орны аялалд гарахаасаа өмнө дараах зөвлөмжийг анхаараарай.


1. Нарнаас хамгаалах зайлшгүй хэрэгсэл

Дулаан оронд нарны шууд тусгал их тул арьс хурдан түлэгдэх эрсдэлтэй байдаг тул  SPF 30–50+ нарны тос авч, хэдэн цаг тутамд түрхэх хэрэгтэй. Мөн нарны малгай, нүдний шил, нимгэн боловч урт ханцуйтай цамц зэргийг танд зөвлөж байна. 

2. Ус, шингэний дутагдлаас сэргийлэх 

Халуунд бие шингэнээ хурдан алддаг тул та өдөр бүр тогтмол шингэн зүйл ууж байх хэрэгтэй. Электролит агуулсан нунтаг эсвэл уух зүйл авч явах мөн кофе, архины хэрэглээг багасгах чухал шүү учир нь эдгээр уух зүйлс нь таныг шингэний дутагдалд оруулах магадлалтай. 

 3. Хоол хүнсний аюулгүй байдлыг хангах

Дулаан оронд хоол хүнс хурдан мууддаг тул гудамжны хоолыг болгоомжтой сонгох хэрэгтэй. Мөн хэрэв та жимс авхаар бол заавал өөрөө угааж идэхийг зөвлөж байна. Мөн зарим нэг гудамжны шарсан, чанасан хоол идэхдээ болгоомжтой байх хэрэгтэй, хамгийн чухал нэг зүйл бол заавал савласан ус уух түүнчлэн мөстэй уух зүйл авхаас татгалзаж байгаарай. 

4. Шавьж, шумуулын хамгаалалт

Тропик бүсэд шумуултай газар олон тиймээс та шумуул үргээгч түрхлэг эсвэл оройн цагаар урт ханцуйтай хувцас өмсөхийг зөвлөж байна. 

5. Эм, эрүүл мэндийн жижиг иж бүрдэл

Агаарын өөрчлөлт, хоолны өөрчлөлтөд бие мэдрэг байдаг тул та  хордлогын эсрэг эм болон толгой даралтын эм  шархны тос наалт зэрэг анхан шатны эмийн хэрэгцээтэй явахыг зөвлөж байна. Заримдаа хэт халуунаас хөнгөн таталт өгвөл уух электролит авч яваарай.

6. Аяллын баримт бичиг, даатгал

Халуун орнууд аяллын эрэлттэй бүс тул та онгоц, буудлын баталгаажуулалт болон аяллын даатгал (эргэн таталт, эмнэлгийн зардалд хэрэгтэй)

7. Далайн эрэг дээрх аюулгүй байдал

Далайн усанд сэлэхээс өмнө усны түвшин, урсгалыг шалгах хэрэгтэй мөн үнэт эдлэлээ элсэн дээр үлдээхгүй байх усан паркт орохдоо усны хамгаалалттай утасны гэр ашиглах зэрэг. 


Дулаан орны аялал бол сэрүүн уур амьсгалаас түр холдож, эрч хүч авах гайхалтай боломж. Гэхдээ халуунд биеэ хамгаалж, хоол хүнс, ус, аюулгүй байдал, бэлтгэлдээ анхаарснаар аялал илүү аюулгүй, тав тухтай, мартагдашгүй байх болно.

Халуун нар, үзэсгэлэнт далайн аяллаа бүрэн дүүрэн мэдрээрэй! wink