Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Бид танд дараах төрлийн ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ-ийг шуурхай олгож байна

Бид танд дараах төрлийн ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ-ийг шуурхай олгож байна

Хэрэв танд шаардлагатай санхүүгийн хэрэгцээ гарсан эсвэл амьдралдаа аль нэг өөрчлөлтийг хийхээр шийдсэн, түүнд нь туслалцаа хэрэгтэй болсон бод бид танд дараах төрлийн хэрэглээний зээлийг шуурхай, найдвартай олгож байна.

Бидний олгож буй хэрэглээний зээлийн төрлүүд:

  •  Цалингийн зээл
  •  Өрхийн хэрэглээний зээл
  • Аялалын зээл
  • Микро зээл
  • Лизингийн зээл
  • Автомашины лизингийн зээл
  • Дугаартай автомашины лизингийн зээл

Цалингийн зээл

 Сар бүр цалингийн орлогоороо зээлээ эргэн төлөх чадвартай хувь хүнд зориулан 10’000’000 төгрөг хүртэлх зээлийг  18 сарын хугацаатай олгож байна. Та зээлээ хэрхэн юунд зориулахыг бидний зүгээс хянахгүйгээс гадна гадна таны цалингийн 60 хүртэлх хувиар бид зээл олгоно.

Өрхийн хэрэглээний зээл

 Та өөрийн хэрэгцээнд зориулж хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан нийт 40’000’000 хүртэлх төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар авах боломжтой.

Өрхийн бэлэн мөнгөний бүхий л хэрэгцээнд зориулагдах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл

Аялалын зээл

Энгийн амьдралдаа эргэн орох үедээ та  аялалд гарахаар төлөвлөж байна уу? Тийм бол бид танд 15’000’000  хүртэлх төгрөгийн зээлийг ердөө 3.2%-ийн хүүтэйгээр олгож байна.

Микро зээл

 1’000’000 хүртэлх төгрөгийн зээлийг 30 хоногт тогтмол төлөх чадвартай хувь хүнд зориулан бид микро зээл олгож байна. Тус зээлийг 11 удаа сунгах боломжтой ба хүү тооцогдохгүй зөвхөн зээлийн шимтгэл авна.

Лизингийн зээл

 Иргэн та өөрийн хэрэглээндээ зориулан гар утас, компьютер, тавилга, үнэт эдлэл гээд бүхий л төрлийн барааг лизингээр худалдан авах боломжтой. Манайх Нано шоп, Тв Малл Монголиа зэрэг байгууллагуудтай хамтран таны лизингийн зээлийг онлайнаар, маш хурдан гаргаж байна.

Холбоотой нийтлэл: Хэрэглээний лизингийн зээлийг хурдан хугацаанд авах боломжтой боллоо

Авто машины лизингийн зээл

 Шинээр авто машин худалдан авах гэж буй иргэн, байгууллагуудад зориулан 2007 оноос хойш Монголд орж ирсэн бүх төрлийн авто машины зээлийг бид найдвартай олгож байна. Та машинаа өөрөө сонгох боломжтой. Авто машины лизингийн зээлийн хүү 2.7% болж буурсан ба 36 сар хүртэлх хугацаанд төлнө.

Холбоотой нийтлэл:  Авто машинтай болоход тань бид тусалъя

Дугаартай авто машины лизингийн зээл

 2005 оноос хойш үйлдвэрлэгдсэн, авто машины дугаар авсан машиныг лизингээр худалдан авах гэж байгаа бол бид танд “Дугаартай авто машины лизингийн зээл”-ийг санал болгож байна. 20’000’000 хүртэлх төгрөгийн зээлийг 3.2%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай олгож байна.

Амьдралд тань тохиох аливаа санхүүгийн асуудлыг бид тантай хамтран шийдэхдээ үргэлж баяртай байх болно.