Бусад мэдээлэл
Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
Хэн бүхэнд гэнэтийн санхүүгийн асуудал, алдаж боломгүй алтан боломжуудаас гадна яаралтай хэрэгцээ, шаардлага гарах тохиолдол олон бий. Танд ч мөн адил дээрх асуудлууд тулгараад буй бол бид танд хурдан хугацаанд туслах боломжтой.
Хэрэглээний лизингийн зээл:
Микро кредит ББСБ-аас гаргаж буй Хэрэглээний Лизингийн зээлийн бүтээгдэхүүн нь хэрэглэгч таны хэрэгцээнд нийцсэн ашиглахад хялбар нөхцлийг санал болгож байна.
Хэрэв танд ТВ, комьпютор, (macbook), бүх төрлийн нотебүүк, гэр ахуйн цахилгаан бараа, тавилга, үнэт эдлэл., автомашин зэргийг худалдан авах хэрэгцээ шаардлага үүссэн бол та хурдан хугацаанд 1-5 сая төгрөгийн зээлийг 18 хүртэлх сарын хугацаатайгаар авах боломжтой. Хэрэглээний лизингийн зээл авч буй тохиолдолд та тухайн худалдан авч буй бараа бүтээгдэхүүнээ барьцаална. Өөр барьцаа хөрөнгийг танаас шаардахгүй.
Нөхцөл:
Бид өөрсдийн хамтран ажиллагч түншүүд болох Nano shop, TV Mall Mongolia зэрэг байгууллагуудад таны нэрийн өмнөөс барааны төлбөрийг шилжүүлнэ.
Зээлийн хэмжээ: 1’000’000-5’000’000 сая төгрөг, Зээлийн хүү-3%, Хамтран ажиллагч байгууллагын шимтгэл 0,5%. Манайхтай хамтран ажиллаж буй байгууллагуудаас бүтээгдэхүүн сонгох бол танд зээлийн дуусах хугацаа хүртэл буюу 18 сарын хугацаанд тухайн бүтээгдэхүүнд тусгайлан баталгаа өгч буйгаараа онцлог давуу талтай байгаа юм.
Хэрэглээний Лизингийн зээлд хэрхэн хамрагдах вэ?
Та дараах байдлаар хэрэглээний лизингийн зээлд хамрагдаж болно.
1-р алхам
Та TV Mall Mongolia, Наношоп дэлгүүрүүдэд зочлон хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгоно.
Та дээр харагдаж буй Фэйсбүүк хуудас эсвэл www.nanolaptop.mn www.usa-electronics.mn хаягуудаар зочлон бараа бүтээгдэхүүнийг үзэж болно.
Холбоо барих: TV Mall Mongolia 80108230, Nano shop 88119261
2-р алхам
Та сонгосон бараа бүтээгдэхүүнийхээ нэхэмжлэхийг өөрийн баримт бичиг, орлого нотлох баримтын хамт манайх руу илгээнэ.
3-р алхам
Манай зээлийн ажилтан таны материалыг хянан шалгаад эргэн холбогдоно.
4-р алхам
Зээлийн судалгаа хийн зээл олгох боломжтой тохиолдолд та манайд ирж гэрээ байгуулан сонгосон бүтээгдэхүүнээ авах боломжтой болно.
Зээл хүсэгчдэд бусад зээлд тавигдах шаардлагуудын нэгэн адил Улаанбаатар хотын оршин суугч байх, Эрх зүйн бүрэн чадамжтай байх, Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх гэсэн үндсэн шаардлага тавигдана.
Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.