Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Цагаан сарын сонирхолтой баримтууд

Цагаан сарын сонирхолтой баримтууд

Монгол түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал болсон Цагаан сарын баяр нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр билээ. Мөн цагаан сар нь өвлийг өнтэй давж, хавартай золгож, нэг нас нэмсний баяр юм. Энэ баярын гол утга нь соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ахан дүүсээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах зэрэг олон уламжлалт ёс заншлыг хадгалсан үндэсний баяр билээ.

Шинэлэх ёсон

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.

Хөөрөг зөрүүлэх ёсон

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Золгох ёсон

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно.

Азийн орнуудын цагаан сартай холбоотой сонирхолтой баримтууд

  • Азийн орнуудын Цагаан сараар дэлхийн хүн амын гуравны нэг нь бүх нийтийн амралттай байдаг гэнэ. Тухайлбал, Хятадад 1.3 тэрбум хүн гурван өдөр, Индонезид 250 сая хүн нэг өдөр, Филиппинд 100 сая хүн нэг өдөр бүх нийтээрээ амардаг байна.
  • Хятадад цагаан сараар улаан өнгийн эд зүйлсийг хаа сайгүй харж болно. Учир нь улаан өнгө азыг бэлгэддэг гэнэ.
  • Харин япончууд цагаан сараар соба хэмээх гоймон иддэг. Үүнийг идэхэд ч бас тогтсон дэг жаяг байдаг гэнэ. Гоймонг хэрчиж, хазаж идэхийг цээрлэдэг бөгөөд сорох буюу бүхлээр нь идэх ёстой аж. Учир нь ингэж идвэл урт удаан насалдаг гэж япончууд бэлгэддэг байна.
  • Арван хоёр жилийг хүний насны үе гэдэг бөгөөд Азиуд тухайн жил төрсөн бол уг амьтны шинж төрх, зан байдлыг өөртөө агуулсан байдаг гэжээ

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Микро Кредит