Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
2024 онд хэрэгжүүлж болох 5 хялбар санхүүгийн зөвлөгөө

2024 онд хэрэгжүүлж болох 5 хялбар санхүүгийн зөвлөгөө

Шинэ он эхлэх бүрд хүмүүс хувь хувьдаа шинэ зорилго тавьдаг уламжлал байдаг. Тэгвэл та энэ үед санхүүгийн шинэ дадал зуршил хэрэгжүүлж эерэг өөрчлөлт хийх хамгийн тохиромжтой цаг билээ. 2024 онд илүү их мөнгө хэмнэж, ухаалаг хөрөнгө оруулалт хийж санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тань тус болох хялбар алхмуудыг танд хүргэж байна.

Хадгаламжийн Сертификат

Хадгаламжийн сертификат буюу CD нь банк, зээлийн хоршооноос санал болгож буй хадгаламжийн дансны нэг төрөл юм. Өнөөдөр зээлийн хүү өндөр байгаа нөхцөлд хадгаламжийн сертификат (CD) ухаалаг алхам байж болох юм. CD-үүд нь хэдэн сараас хэдэн жил хүртэлх хугацаанд тогтсон хүүг санал болгодог.

Мөн эрсдэл багатай, баталгаатай өгөөжтэй учраас CD нь хөрөнгөө хадгалахын зэрэгцээ ашигаа нэмэгдүүлэх сонирхолтой хүмүүсийн хувьд тохирсон сонголт болох болно гэдэгт итгэж байна.

Өндөр өгөөжтэй хадгаламжийн дансаар хуримтлалаа нэмэгдүүлэх

Өндөр хүүний давуу талыг ашиглахын тулд та хадгаламжаа өндөр өгөөжтэй данс руу шилжүүлэх нь танд ашигтай. Уламжлалт хадгаламжийн данснаас ялгаатай нь өндөр өгөөжтэй данснууд нь илүү өндөр хүү санал болгодог бөгөөд энэ нь таны мөнгө илүү хурдан өсөх боломжийг олгодог.

Жишээлбэл, яг одоо тогтмол хадгаламжийн данснууд дунджаар 0.46% -ийн хүүтэй байдаг бол өндөр өгөөжтэй хадгаламжийн данснууд 5% ба түүнээс дээш хүүтэй байна. Энэ нь уламжлалт хадгаламжийн данснаас авах боломжит хүүтэй харьцуулахад мэдэгдэхүйц ялгаатай юм.

Төсөв гаргаж, түүнийгээ дагаж мөрдөөрэй

Аливаа санхүүгийн оновчтой төлөвлөгөөний тулганы чулуу нь сайтар бодож боловсруулсан төсөв байдаг. Мөнгө хаашаа явж байгааг ойлгохын тулд орлого, зарлагаа хянаж эхэл. Зардлаа ангилж, танах боломжтой салбараа тодорхойлж, хуримтлал болон өрийн эргэн төлөлтөд хөрөнгөө хуваарилах юм.

Технологи нь үүнийг хийхэд хялбар болгосон давуу талыг та ашиглаж бас болно. Жишээлбэл, төсөв зохиох, хадгалах, үйл явцыг илүү хялбар, үр дүнтэй болгоход туслах олон тооны программ, хэрэгслүүд байдаг та туршаад үзээрэй.

Яаралтай нөхцөлд хэрэглэх хадгаламж

Амьдралыг урьдчилан таамаглах аргагүй бөгөөд санхүүгийн аюулгүй байдлын сүлжээтэй байх нь маш чухал юм. Энэ ондоо та 3-6 сарын амьжиргааны зардлаа хялбархан гаргах боломжтой данс хуримтлуулахыг зориорой. Энэ төрлийн хадгаламж нь сэтгэл санааны амар амгаланг хангаж, гэнэтийн зардал, урт хугацааны зорилгодоо саад учруулахгүйгээр санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжийг олгоно. Мөн та тэр мөнгөө өндөр өгөөжтэй хадгаламжийн дансанд хадгалж, хэрэглэх хүртлээ хүүгээ хуримтлуулах боломжтой.

Өндөр хүүтэй өрийг үгүй болгох

Хэрэв танд зээлийн картын үлдэгдэл гэх мэт өндөр хүүтэй өр байгаа бол шинэ ондоо хурлан төлөх дээр анхаарлаа хандуулаарай. Өндөр хүүтэй өр нь хурдан хуримтлагдаж, санхүүгийн томоохон дарамт болж хувирдаг бөгөөд яг одоо ихэвчлэн хувьсах шинж чанартай байдаг зээлийн картын хүү хэдхэн жилийн өмнөхөөс хамаагүй өндөр болсон байна.

Энэ төрлийн өрийг арилгахын тулд хамгийн өндөр хүүтэй өрнөөс эхлээд түүнийг төлөхөд нэмэлт хөрөнгө хуваарилахыг хичээгээрэй. Энэ нь таны нийт өрийг бууруулаад зогсохгүй хүүгийн төлбөрт мөнгө хэмнэх болно.

Төгсгөлд нь ...

Эдгээр таван энгийн санхүүгийн өөрчлөлтийг 2024 онд хэрэгжүүлснээр таныг илүү найдвартай, эрүүл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замд оруулж чадна. Төсөв зохиож, яаралтай нөхцөлд хэрэглэх хадгаламж үүсгэж, өндөр хүүтэй өрийг арилгаж, хадгаламжийн сертификатын ашиг тусыг судалж, өндөр өгөөжтэй дансаар дамжуулан хуримтлалыг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зорилгодоо хүрч, эдийн засгийн аливаа тодорхойгүй байдлыг даван туулахад илүү найдвартай зам байх болно. Мэдээж гол нь тууштай байдал гэдгийг санаарай - эдгээр жижиг, эерэг санхүүгийн зуршил нь урт хугацаандаа танд үр өгөөжийг авчирна.

Эх сурвалж: www.cbsnews.com