Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Анх удаа машин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Анх удаа машин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Авто машины лизинг нь иргэн, байгууллага хэрэгцээндээ зориулж 1-ээс дээш жилийн эдэлгээтэй автомашин, худалдан авахад зориулан барааны төлбөрийг зээлдэгчийн нэрийн өмнөөс хамтран ажиллах гэрээт байгууллагад шилжүүлэн олгох зээлийг хэлж байгаа юм. Та анх удаа лизингээр машин худалдан авахаар төлөвлөж байна уу?

Хэрэв тийм бол та хамгийн түрүүнд өөрт таалагдсан  мөн хамгийн гол нь гэр бүлийн тань хэрэгцээнд таарсан машиныг сонгох хэрэгтэй.Үүний дараа урьчилгаа төлбөр болон сар бүр хийх төлөлтөнд тань уг машины үнэлгээ тохирч байгаа эсэхийг нягталж үзээрэй. Ажил, гэрийн хооронд хот дотор явах бол бензин бага зарцуулдаг, хөдөлгүүрийн багтаамж багатай, жижгэвтэр машин харин хот хооронд хөдөө замд ашиглах машин хайж байгаа бол  туулах чадвар сайтай, тэнхлэг өндөртэй машин сонгох нь зүйтэй. 

Машинаа сонгосны дараа өөрийн үйлчлүүлэхийг хүсэж буй байгууллагыг сонгоод бүрдүүлэх материал, лизингийн нөхцөлүүдийг судлаад үзэх хэрэгтэй. 

Манай ББСБ-ын хувьд анх удаа авто машин лизингээр авах гэж буй  хүмүүст зориулан тусгайлан мэргэжлийн зөвлөгөө өгөх бөгөөд дараах нөхцөлүүдийг хангасан байхыг шаардана. 

Үүнд:

  • Авто машины лизинг авах гэж буй иргэн Улаанбаатар хотын оршин суугч, түр оршин суугч байх
  • Эрх зүйн хувьд бүрэн чадамжтай байх
  • Аливаа чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Шаардлагатай бол барьцаа хөрөнгө шаардана 
  • Мөн лизингээр авч буй авто машинаа зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд хөрөнгийн даатгалд даатгуулсан байх гэсэн үндсэн шаардлагыг тавьдаг. 

Зээл хүсэгчийн бүрдүүлэх бичиг баримт:

  • Зээл хүсэгчийн анкет, 1% цээж зураг

Зээлийн өргөдөл

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Худалдан авах барааны үнийн нэхэмжлэх
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт барьцаа хөрөнгийн бичиг баримтууд

Зээлийн үндсэн барьцаа:

  • Лизингээр худалдан авч буй автомашин /2007 оноос хойш монголд орж ирсэн машин/

Зээлийн тооцоолуурыг та https://microcredit.mn/loan/consumer-car энэхүү холбоос дээр дарж харна уу.