Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Ирээдүйд санхүүгийн технологи хэрхэн нөлөөлж байна вэ?

Ирээдүйд санхүүгийн технологи хэрхэн нөлөөлж байна вэ?

Технологи, санхүү хоёр үргэлж хоорондоо уялдаатай байсаар ирсэн. Энэхүү нэгдлийн үр дүнд финтекийн салбар үүссэн бөгөөд одоо санхүүгийн үйл ажиллагааны дийлэнх нь гар утсан дээр хийгдэж, технологиор дамжуулан илүү олон хүн санхүүгийн үйлчилгээ авах боломжтой болж байна.

Технологи нь ийнхүү хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхий даяар санхүүгийн системд янз бүрийн эрс өөрчлөлтийг авчирч байгаа бөгөөд зарим тохиолдолд гар утасны хөрөнгө оруулалтын аппликейшн, хөрөнгийн биржийн брокер зэрэг салбарыг бүхэлд нь өөрчилж байна.

Финтекийн хувьсгал тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд ухаалаг бизнес эрхлэгчдийн удирдан чиглүүлсэн санхүүгийн ирээдүйг тодорхойлох хамгийн чухал чиг хандлагуудыг дор жагсаан бичлээ. Үүнд: 

Security буюу Аюулгүй байдал


Санхүүгийн үйлчилгээ нь нүүр  нүүрээ харсан харилцаанаас алсын зайны харилцаанд шилжихийн хэрээр аюулгүй байдал нь бүх оролцогч талуудын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Кибер гэмт хэрэг  хурдацтай өссөөр байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх компаниудын зардал ч бас өссөөр байна.

Бизнес эрхлэгчид үүнтэй тэмцэхийн тулд аюулгүй байдлын хамгийн дээд түвшинд хүрэх арга зам болох биометрийн шийдлүүдэд анхаарлаа хандуулж байна. 

Open Banking 

Уламжлал ёсоор санхүүгийн байгууллагууд зах зээлийн давуу талаа хамгаалахын тулд харилцагчдынхаа дата мэдээллийг хамгаалдаг байлаа. Энэ нь ихэвчлэн боломжит өрсөлдөгчдийн хандалтыг хориглодог байсан ч банкууд үйлчлүүлэгчид өөрсдийн авсан дата өгөгдөлд  ч бүрэн анализ хийх боломжийг олгодоггүй байсан. Өнөө үед нээлттэй банкны үзэл баримтлал дахин сэргэж байгаа нь харилцагчдад мэдээлэлдээ хүссэнээрээ хандах, боломжийг олгож байгаа юм. Нээлттэй банк нь финтек компаниуд болон уламжлалт банкуудын хамтын ажиллагаа нэмэгдэж буйн илэрхийлэл болоод байна. 

 2018 онд нээллтэй банк нь нийт 7,29 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд 2026 он гэхэд 43,15 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Нээлттэй банк нь шинэ финтек компаниудад илүү сайн, илүү тохирсон үйлчилгээ үзүүлэхийн тулд том дата өгөгдлийг ашиглаж, хүмүүст өр зээлээ бууруулах,  орлогоо нэмэгдүүлэх, илүү ашигтай хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь тусалдаг.

Regtech буюу зохицуулалтын технологи

Финтекийн компаниуд шинэ технологид суурилсан шийдлүүдийг үргэлжлүүлэн бий болгосоор байна. Ийм учраас Дэлхий даяарх засгийн газар болон тэдгээрийн зохицуулах агентлагууд гарч буй дэвшил бүрийг хамрахын тулд шинэ дүрэм, журмыг гарган дагаж мөрдөж байна. 

Regtech шийдлүүдийг ерөнхийд нь таних менежмент, гүйлгээний хяналт, түүнтэй холбоотой эрсдэл, зохицуулалтын тайлан гэж ангилан үзэж болно. Бүх regtech шийдлүүдийн зорилго нь холбогдох дүрэм журмыг тодорхойлох, дагаж мөрдөх үйл явцыг оновчтой болгох явдал юм. Regtech зах зээлийн хэмжээ 2020 онд 6.3 тэрбум байсан бол 2025 он гэхэд 16.0 тэрбум болж, жилийн нийлмэл өсөлтийн хувь (CAGR) 20.3% байх төлөвтэй байна.

Криптовалютын хэрэглээ


2020 оноос эхлэн санхүүгийн үйлчилгээний томоохон компаниудын хэрэглээ нэмэгдэж байна. Жишээлбэл, 11-р сард PayPal нь АНУ-д суурилсан бүх хэрэглэгчдэд платформ дээрээ криптовалют худалдаж авах, хадгалах, зарах боломжийг олгож эхлэхээ зарласан. Илүү олон хүмүүс криптовалютыг ашиглаж эхлэх тусам илүү олон бизнесүүд үүнийг хүлээн авч эхэлнэ. Криптовалютууд нь сул талгүй (аюулгүй байдал, тогтворгүй байдал гэх мэт) байдаггүй тул эдгээр сул талуудыг шийдэж чадах компаниуд зах зээл дээр илүү амжилттайгаар үйл ажиллагаа явуулах нь тодорхой болоод байна.

Мобайл төлбөр тооцоо


Жижиг стартапуудаас эхлээд Apple, Google зэрэг технологийн аваргууд хүртэл санхүүгийн үйлчилгээндээ мобайл төлбөр тооцоог нэвтрүүлээд байна. Мөнгө шилжүүлгийг хөнгөвчлөх шийдлүүд түгээмэл байдаг ч олон улсын шилжүүлэг нь маш том  асуудлын нэг хэвээр байсаар байна. Олон улсын гүйлгээг хөнгөвчлөх зорилготой финтек компаниуд их хэмжээний хөрөнгө босгосон ч олон улсын гүйлгээг дотоодынх шиг саадгүй болгохын тулд хийх өөр олон зүйлс бий. Тодотговол, мөнгө гуйвуулгын зах зээлийн хэмжээ өссөөр байгаа бөгөөд үүнийг дагаад гар утасны төлбөрийн боломжууд ч нэмэгдсээр байна.

Эх сурв: https://www.entrepreneur.com/