Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Санхүүгийн зөв төлөвлөлт гэж юу вэ?

Санхүүгийн зөв төлөвлөлт гэж юу вэ?

Хувь хүний санхүү бол санхүүгийн тогтолцооны үндсэн гол хэсэг төдийгүй тогтвортой оршин тогтнох үндэс суурь нь билээ. Хувь хүний санхүүгийн зөв төлөвлөлт гэж өмнөө тавьсан зорилгууддаа тодорхой үе шаттайгаар хүрэхийг хэлж байгаа юм. Таны санхүүгийн зорилгод шинэ орон сууцтай болох, машин авах, шинэ хүнээ өлгийдөж авах, хүүхдээ сургуульд сургах, сурч боловсрох, гадагшаа аялах гээд юу ч багтаж болно. Гагцхүү санхүүгээ зөв төлөвлөснөөр эдгээр зорилгодоо хүрэх бүрэн боломжтой.

Хэрхэн санхүүгээ зөв төлөвлөх вэ? Санхүүгийн зөв төлөвлөлт хийхийн тулд дараах зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Үүнд:


1. Санхүүгийн шийдвэр гаргалтандаа анхаарах

Өнөөдрийн гаргах санхүүгийн шийдвэр тань зөв байснаар ирээдүйд бий болох үр ашиггүй олон зүйлсээс сэргийлэх боломжтой.


2. Тодорхой хуримтлал үүсгэдэг байх

Хэрэв өдөр бүр хуримтлал үүсгэх нь үр дүнтэй биш байвал та алс хэтэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх зорилго
тавьж болно. Зорилгоо том байлгаснаар санхүүгийн сахилга бат илүү сайн байх боломжтой.


3. Санхүүгийн үндсэн үүргийг мэддэг байх

Аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн үүрэг гэж байдгийн адил хувь хүнд ч бас санхүүгийн үүрэг гэж бий.


Хувь хүний санхүүгийн үндсэн үүрэг нь:


• Хуваарилах- Хэдийг хэзээ юунд зарцуулах
• Хянах- Хувь хүн өөрсдийн олж байгаа орлого, гарч байгаа зардлуудыг
хянадаг тооцдог байх
• Санхүүгийн нөөц бүрдүүлэх – Олж буй орлогоосоо тодорхой хувийг нөөцлөх
гэсэн 3 зүйл байна.

Хувь хүн та дээрх санхүүгийн үндсэн үүргийн дагуу төлөвлөлтөө зөв хийж хэвшээрэй. Ингэснээр таны ирээдүй илүү баталгаатай байх боломжтой.