Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа

Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа

Монгол улсын хууль болон холбогдох журмуудад заасны дагуу банк нь иргэн, хуулийн этгээдтэй бизнесийн харилцаа үүсгэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс өмнө дараах баримт бичгүүдийг нягтлан шалгах үүрэгтэй байдаг. Энэ нь харилцагч танд тохирсон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, таныг санхүүгийн гэмт хэрэг болон аливаа хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс хамгаалах зорилготой хэрэгжүүлдэг үйл ажиллагаа билээ.

Иргэн бол:

  • Хүчин төгөлдөр Монгол улсын иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт;
  • Гадаад улсын иргэн бол гадаад паспорт, хүчин төгөлдөр Монгол улсад оршин суух үнэмлэх;
  • Оршин суугаа хаяг болон холбоо барих утас, и-мэйл хаяг;
  • Ажил эрхлэлт бизнесийн мэдээлэл, хөрөнгө орлогын эх үүсвэр;
  • Банкнаас шаардсан бусад мэдээлэл.

Хуулийн этгээд бол:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм;
  • Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын талаарх мэдээлэл;
  • Дансны хөрөнгийг захиран зарцуулж буй этгээд нь гадаад улсын иргэн бол хүчин төгөлдөр Монгол улсад оршин суух үнэмлэх;
  • Эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл болон харилцагчийн өмчлөл, хяналт зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой мэдээлэл(Байгууллагын хувьцааг өөр нэг байгууллага эзэмшиж байгаа тохиолдолд тухайн эзэмшигч байгууллагын дүрэм, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл);
  • Бизнес үйл ажиллагааны чиглэл болон банканд данс нээж буй зорилго;
  • Хуулийн этгээдийн төрлөөс шалтгаалсан нэмэлт мэдээлэл;
  • Банкнаас шаардсан бусад мэдээлэл.

 

“Эцсийн өмчлөгч” гэж харилцагчийн үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хувь хүнийг, эсхүл хуулийн этгээдийг хуулийн этгээд өмчилж байвал өмчлөгч хуулийн этгээдийн үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа хувь хүнийг ойлгоно. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь хоёр ба түүнээс дээш хувь хүн байж болно.