Бусад мэдээлэл
Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
2020 оны эхээр хурдацтай тархсан цар тахлын нөлөөгөөр олон бизнес эрхлэгчид томоохон сорилттой тулгараад байгаа юм. Олон улсын шинжэaэчид Дэлхийн эдийн засаг 2009 оны хямралаас хойших хамгийн том уналт, бууралттай тулгарах цаг үе ирээд байгаа хэмээн таамаглаж байна. Гадаад орчны таагүй нөхцөл байдал, түүнээс үүдэлтэй дотоод эдийн засгийн хүндрэл, их байгаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тодорхой бэрхшээл учраад байна. Гэсэн хэдий ч та энэ цаг үед бизнесээ амжилттай эхлүүлж чадвал, цаг үе сайхан болохын хэрээр таны бизнес өндөр амжилт олох магадлал маш өндөр.
Тэгвэл энэ цаг үед хэрхэн амжилттай бизнесийг эхлүүлэх талаар 5 зөвлөгөөг хүргэе.
1. Өөрийн санаан дээр тулгуурлах
Юуны өмнө бизнес эхлүүлэхийн тулд та санал болгохоор төлөвлөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар өөрийн гэсэн өвөрмөц, үйл ажиллагааны санаа, үзэл баримтлалтай байх ёстой. Тухайн зах зээлийг судалж, ялгарлаа тодорхойлох, хэрэглэгчийн шаардлагыг хангахын тулд уг салбарт юугаар яаж тусалж чадахаа тодорхойлох хэрэгтэй.
2. Өөрийгөө хэрэглэгчийнхээ оронд тавьж үзэх
Хэрэглэгчдийнхээ байр суурийг үргэлж мэдэрч байх хэрэгтэй. Хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай боломжит шиийдлүүдийг тухай бүр тодорхойлж байх нь хурдацтай өсөхөд тань тусална.
3. Шинэ зүйлийг туршиж үзэх
Өөрийн бизнесийг эхлүүлэхээсээ өмнө практикт шинэ туршлага олж авах арга замыг хайж олоход туршлага болж үлдэх болно. Жишээ нь: хэрэв та нэвтрэхэд ээдрээтэй зах зээл рүү орох гэж буй бол хэрэглэгчдэд үйлчилгээгээ үнэ төлбөргүй санал болгож үзэж болох юм.
4.Сэтгэл зүйгээ бэлдэх
Аливаа бизнесийг эхлүүлэхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал. Бүтэлгүйтчихвий гэсэн айдастай байснаас унавал яаж босох вэ гэдгээ бодож байх нь дээр. Өөрийн бизнес хийх чадвар, хүсэл эрмэлзлээ үнэл. Хэрэв та зөвхөн бизнесийн хялбар, тааламжтай талуудад анхаарлаа төвлөрүүлбэл тэр нөхцөл байдлыг дутуу үнэлж, бизнесийн аялалдаа өөр олон бэрхшээлтэй тулгарах болно. Үүний оронд та бодитой санаатай байж, амар хялбар, хэцүү даалгавруудыг урам зориг, хичээл зүтгэлтэйгээр шийдэж чадвал амжилтанд хүрэх магадлал илүү өндөр болно.
5. Зах зээлээ туршиж үзэх
Хэрэв та Shark Tank эсвэл Dragon's Den киноны ангийг үзсэн бол яагаад бизнес санаагаа эхлээд туршиж үзэх ёстойгоо аль хэдийн мэдэж байгаа. Хэт олон шинэхэн бизнес эрхлэгчид хэн ч ашиглахыг хүсэхгүй байгаа бүтээгдэхүүнийг бүтээхэд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Та нохойнд зориулсан селфи модыг дараагийн Uber гэж бодож магадгүй. Гэсэн хэдий ч, зах зээлийн баталгаа авах хүртлээ "нохойд зориулсан селфи мод бол дараагийн Uber" гэж хэлдэг зүгээр л нэг залуу болох юм шүү. Мэдээж зах зээлийн судалгаа хийж чадвал сайн. Гэхдээ юуны түрүүнд гэр бүл, найз нөхдөөсөө илүү өргөн хүрээг хамарсан тодорхой зах зээлийг туршаад үзэх нь чухал юм.
Хэрэв танд санхүүгийн асуудал тулгараад буй бол манай веб хуудсанд хандан зээлийн хүсэлт илгээх боломжтой.