Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
2015 оны 7-р сарын ипотекийн зээлийн тайлан

2015 оны 7-р сарын ипотекийн зээлийн тайлан

Банкууд 2015 оны 7 дугаар сард нийт 1161 зээлдэгчид 61.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3230.5 1 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 73208-т хүрчээ.

Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 нэгж хувиар, оны эхнээс 17.1 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс  66.1 нэгж хувиар буурсан байна.

Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 74.3 хувь буюу 2400.6 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 23.6 хувь буюу 762.9тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.1 хувь буюу 67.0 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.

2015 оны 7 дугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.3 хувь нь төгрөгийн зээл, 1.7 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2015 оны 7 дугаар сарын байдлаар 2.3 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.6 байна.

Тайлант сард олгосон зээл Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 38.5 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар буурсан байна.Тайлант сард шинээр олгосон зээлийн 74.1 хувь буюу 45.6 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”- ийн зээл, 25.9 хувь буюу 16.0 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна.

Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 2015 оны 7 дугаар сарын байдлаар 53.1 сая төгрөг байна. Тухайн сард 24.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх сараас 36.0 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар буурсан байна. Зээлдэгчдийн тоо Тайлант сард нийт 1161 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 766 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”- ийн зээлд, 395 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. 2015 оны 7 дугаар сарын байдлаар нийт 73208 иргэн ипотекийн зээлтэй байгаагаас 52181 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”- ийн зээлд, 19047 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 1980 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Зээлийн хугацаа Тайлант сард банкууд 0.5-20 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 16.1 жил байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа 2015 оны 7 дугаар сарын байдлаар 15.5 жил байна. Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 15.5 хувь байв.

Эх үүсвэр: Монголбанк (www.mongolbank.mn)