Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Санхүүгээ сайжруулахын тулд мөрдөх ёстой зүйлс

Санхүүгээ сайжруулахын тулд мөрдөх ёстой зүйлс

 Хувь хүн санхүүгийн боловсрол сайтай, сайн дадал зуршилтай байвал өрхийн санхүү цаашлаад бизнесийн санхүүг удирдахад хялбар байх болно.

Санхүүгийн дадал, зуршлаа өөрчлөхөд дунджаар таван жил зарцуулдаг гэсэн тооцоо байдаг байна. Гэсэн хэдий ч та дараах 5 зүйлсийг нэн даруй хэрэгжүүлж эхлэх боломжтой.

1.    Орлого зарлагаа хянах 50/20/30 дүрмийг баримтлах

Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын өрхийн дундаж орлого 1,64,915 төгрөг байна. Үүний хэд нь юунд зарцуулагдаад буйг мэдэхийн тулд орлого зарлагаа бүртгэдэг байх нь тустай. Сүүлийн үед орлого зарлагаа тэмдэглэх боломжтой олон аппликэйшн бий. Хамгийн энгийнээр та ebarimt аппликэйшн дээр орлого зарлагаа ялган тэмдэглээд хянах боломжтой. Ингэж сурвал юунд хамгийн их “үр ашиггүй” зардал гаргаад байгаагаа

хянаж сурна. АНУ-ын сенатор Элизабет Уоррен 50/20/30 дүрмийн талаар бичсэн байдаг. Уг дүрмийн дагуу та нийт орлогынхоо тавин хувийг зардалдаа, хорин хувийг хадгаламжид, үлдсэн гучин хувиар юу хүссэнээ хийж болно. Өөрөөр хэлбэл 50% хэрэгцээ, 30% хүсэл, 20% хадгаламж байх ёстой юм.

2.    Богино хугацааны зорилттой байх

Таны урт хугацааны зорилт байр авах, машинтай болох зэрэг байж болох ч эхлээд богино хугацааны зорилтоо тодорхой болгож төлөвлөөрэй. Үүний тулд бусдаас зээлсэн өрөө төлөх, кредит карт ашиглахаа болих, дээрх тэмдэглэлээс гарч ирэх үргүй зардлаа танах гэх мэт.

3.    Хадгалсныхаа дараа зарцуулж сурах

Дэлхийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг Уоран Баффет зарцуулсныхаа дараа хадгалах бус, хадгалсныхаа дараа зарцуулахыг зөвлөдөг.  Танд дор хаяж 3 хадгаламж байх нь зохистой. Үүнд: эрсдэлийн хадгаламж буюу гэнэтийн зүйлс тохиолдсон үед хэрэглэх мөнгө.

Урт хугацааны зорилгоо биелүүлэхэд туслах хадгаламж мөн аялал зугаалгын хадгаламж гэсэн 3 төрлийн хадгаламжтай болох нь санхүүгийн эерэг дадлыг бий болгож, аливаа эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.

4.    Хөрөнгө оруулалтын талаар мэдлэг мэдээлэлтэй байх

Хөрөнгө оруулалт нь хуримтлалын нэг төрөл байж болох ч банкны хадгалам­жаас ялгаатай нь өгөөж өндөр, эрсдэл ихтэй.

Хөрөнгө оруулалтын үндсэн хэрэгсэл нь бонд, хувьцаанаас бүрдэнэ. Бонд, хувьцаа зэрэг нь өрийн хэрэгсэл бөгөөд хувьцаатай харьцуулахад бонд эрсдэл багатай, түүнийгээ дагаад өгөөж нь бага байдаг. Манай улс сүүлийн үед үнэт цаасны хөрөнгө оруулалт дээр илүүтэй анхаарч байна.Зарим хувьцааг аливаа компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс гаргадаг.Тиймээс тухайн төсөл хөтөлбөр танд таатай санагдаж, ирээдүйд хөрөнгө оруулах сонирхол төрүүлж байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж болно. 

5.    Ухаалгаар “Дэлгүүр хэсэх”

Дэлгүүр хэсэхдээ ухаалаг байх хэрэгтэй. Төлөвлөөгүй зүйлс авахгүйн тулд онлайнаар шоппинг хийж болно. Онлайн дэлгүүр нь ихэнх дэлгүүрээс 20-30% хямд байдаг. Мөн хямдрал урамшуулалтай барааг сонгохоос гадна лояалти карт, хөнгөлөлт, купон зэргийг тоолгүй үлдээх хэрэггүй. Үүнээс гадна зарим нэг зүйлсийг заавал худалдан авалгүйгээр түрээслэх, second hand буюу хуучин бараа бүтээгдэхүүн авах, улирал нь дууссан хямдралтай барааг жилийн дараах тухайн улиралд зориулан худалдан авах гэх мэтээр мөнгөө хэмнэх бүхий л боломжийг харж сурах хэрэгтэй.