Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Зээлийн хүсэлт Илгээх Зээлийн хүсэлт

Мэдээ, мэдээлэл

Микрокредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
ТАНЫ САНХҮҮГИЙН НЭРИЙН ХУУДАС — ЗЭЭЛИЙН ТҮҮХ БА ОНОО

ТАНЫ САНХҮҮГИЙН НЭРИЙН ХУУДАС — ЗЭЭЛИЙН ТҮҮХ БА ОНОО

Өнөөдөр банк, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-аас зээл авах гэж буй хүн бүрийн хувьд зээлийн түүх гэдэг ойлголт хамгийн чухал шалгуур болдог. Энэ нь таны өмнөх зээл, төлбөрийн зан төлөвийг илтгэдэг бөгөөд санхүүгийн нэр хүндийн “оноо” гэж хэлж болно.


Зээлийн түүх гэж юу вэ?

Зээлийн түүх гэдэг нь таны өмнө нь авч байсан зээл, зээлийн карт, төлбөрийн мэдээлэл, хугацаа хэтэрсэн эсэх зэрэг мэдээллийг багтаасан санхүүгийн бүртгэл юм. Энэ мэдээллийг Монгол Улсад зээлийн мэдээллийн төв хадгалж дараа нь  банк болон ББСБ-ууд зээл олгохдоо таны итгэлцлийг үнэлэхэд ашигладаг мэдээлэл. Зээлжих зэрэглэл тооцож оноон дээр тулгуурлан таны ямар зээлдэгч вэ гэдгийг илүү хялбар байдлаар гаргадаг болсон.

Зээлийн оноо Score гэж юу вэ?

Зээлийн түүх дээр үндэслэн танд оноо өгдөг бөгөөд үүнийг “Credit Score” гэж нэрлэдэг. Энэ оноо нь таны санхүүгийн сахилга бат, итгэлцлийг тоон хэлбэрээр илэрхийлдэг үзүүлэлт юм. Монгол улсад зээлийн оноо ихэвчлэн 300–999 хооронд хэлбэлздэг.

• 700 ба түүнээс дээш — Маш сайн түүхтэй, итгэлтэй зээлдэгч

• 550–699 — Дундаж түвшин, зээлийн нөхцөл хязгаартай

• 550-аас доош — Эрсдэлтэй зээлдэгч гэж үздэг

Таны оноо өндөр байх тусам дараагийн зээлийг илүү хялбар, бага хүүтэй авах боломж нэмэгддэг.

Тэгвэл, яагаад зээлийн түүх болон оноо чухал вэ? 

  • Хамгийн түрүүнд зээл авах боломжийг тодорхойлдог: Сайн зээлийн түүхтэй хүн бол банк, ББСБ-д итгэл төрүүлдэг. Харин хугацаа хэтэрсэн, төлөөгүй зээлтэй бол дараагийн удаа зээл авахад хүндрэлтэй болдог.
  • Зээлийн хүү, нөхцөлд нөлөөлдөг: Итгэлтэй зээлдэгчид илүү бага хүүтэй, урт хугацаатай нөхцөл санал болгодог. Харин муу түүхтэй бол хүү өндөр, барьцаа чанга байх магадлалтай.
  • Таны санхүүгийн сахилга бат харуулдаг: Төлбөрөө цагт нь төлдөг, хариуцлагатай хүн гэдгийг банк болон санхүүгийн байгууллагууд зээлийн түүхээр дамжуулан хардаг.
  • Ирээдүйн боломжуудыг нэмэгдүүлдэг: Машин, орон сууцны лизинг, гар утасны гэрээ, бүр ажилд орох үед ч таны зээлийн түүхийг шалгах тохиолдол ч бий.

Зээлийн оноогоо сайжруулах зөвлөгөө

Зээлийн төлбөрөө хугацаандаа төлж хэвших. Төлөхөд хүндрэл гарвал банк, ББСБ-тайгаа урьдчилан тохиролц ярилцах. Хэт олон зээл зэрэг авахгүй байх энэ нь маш эрсдэлтэй байдаг. Жилд нэг удаа зээлийн мэдээллээ шалгаж, алдаа гарсан эсэхийг нягталж хэвшээрэй.


Зээлийн түүх бол таны санхүүгийн нэрийн хуудас юм. Түүнийг зөв удирдаж, итгэлтэй түүх бий болгосноор ирээдүйд илүү уян хатан, ашигтай нөхцөлөөр зээл авах боломж бүрдэнэ.

Товчхондоо — сайн зээлийн түүхтэй хүн бол сайн итгэл даадаг зээлдэгч юм.