Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
2022 онд аяллаар явахад тохиромжтой хил нээлттэй байгаа улс

2022 онд аяллаар явахад тохиромжтой хил нээлттэй байгаа улс

 

Энэ цаг үед хаашаа аяллаар явбал тохиромжтой вэ? Аяллаар явахын өмнө та аялахаар төлөвлөж буй улсынхаа талаар хэдэн үндсэн зүйлсийг мэдэж байх ёстой. Тухайлбал,  тухайн улсын хил нь гадаадын жуулчдад нээлттэй байна уу? Одоогоор COVID-тэй холбоотой аялал жуулчлалын хязгаарлалт байгаа юу, тэдгээр нь юу вэ? COVID-ийн тохиолдол нэмэгдэж байна уу, хүн амын хэдэн хувь нь вакцинд хамрагдаж байна вэ? гэх зэрэг мэдээллийг аялах гэж буй улсынхаа элчин сайдын веб хуудаснаас авах боломжтой.


 

 Коронавирус (COVID-19)-ын хорио цээр, хязгаарлалтууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа аялагчдад хэрхэн нөлөөлж байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та энэхүү нийтлэлээс уншаарай.

2022 онд аяллаар явахад тохиромжтой хил нээлттэй байгаа улсын жагсаалт

Бид дэлхийн улс орон бүрийн хязгаарлалт, хилийн нээлтийн жагсаалтыг мэдэх боломжгүй ч яг одоо аялж болох хамгийн алдартай улсуудыг дор жагсааж байна.

1.   Канад

Канад руу орох, гарах дүрэм нь таны вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс хамаарна. 2022 оны 1-р сарын 15-ны өдрөөс эхлэн тодорхой бүлгийн аялагчдад зориулсан журамд өөрчлөлт орсон.  2021 оны 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн бүрэн вакцинжуулсан аялагчид Канад руу орохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө вакцин хийлгэсэн гэдгээ нотлох, ирэхээс 72 цагийн өмнө COVID-19-ын шинжилгээнд хамрагдах, мөн ирэхээсээ өмнө бүртгүүлэх шаардлагатай.

Канад руу аялахын тулд Англи эсвэл франц хэл дээр вакцин хийлгэсэн тухай нотлох баримт танд хэрэгтэй. Вакцин хийлгээгүй гадаадын иргэдийг зайлшгүй чухал шалтгаанаас бусад тохиолдолд Канадад нэвтрэхийг хориглосон.

Дэлгэрэнгүй мэдээллийг Канадын Нийгмийн эрүүл мэндийн вебсайтаас авах боломжтой.

2.     Коста Рика

2021 оны 8-р сарын 1-нээс эхлэн 14-өөс дээш хоногийн өмнө вакцины 2-дахь тундаа хамрагдсан иргэд  заавал даатгалд хамрагдах шаардлагагүйгээр нэвтэрч болно. Харин вакцинд хамрагдаагүй хүмүүс онцгой нөхцөл байдлын даатгалд заавал хамрагдах шаардлагатай.

3.     Египет

Үзэсгэлэнт Египет орноор аялахын тулд та тус улсад очихоос 14 хоногийн өмнө вакцины 3 тунд бүрэн хамрагдсан, сүүлийн 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээ тань сөрөг гарсан байх ёстой. Энэ нь 12-оос доош насны хүүхдүүдэд хамаарахгүй. Мөн ковид тусаад эдгэсэн хүмүүс ч мөн вакцинд хамрагдсан байх шаардлагатай.

Зорчигчид биеийн температураа шалгуулж, Нийгмийн эрүүл мэндийн карт бөглөж, эрүүл мэндийн даатгалын хүчинтэй баримт бичгийг харуулах ёстой.

           4.     Ирланд

Вакциндаа бүрэн хамрагдсан эсвэл, Ирланд улсад ирэхээс  180 хоногийн дотор COVID-19 тусаад эдгэрсэн тухай нотлох баримттай ирсэн  бүхий л хүмүүс хилээр нэвтрэх боломжтой.  Вакциндаа хамрагдсан иргэд Ирландад ирэхээс 72 цагийн өмнө хийсэн COVID-19 PCR шинжилгээг өгсөн байх шаардлагатай. Өндөр эрсдэлтэй орноос ирсэн жуулчдыг зочид буудлын хорио цээрийн дэглэмд хамруулж байгаа бол бусад орноос ирсэн жуулчид оршин суугаа газартаа 14 хоног хорио цээрийн дэглэмд хамрагдах ёстой.

Европын холбооны улсуудад мөрдөгдөж буй шинэ журмын дагуу 2-р сарын 1-ээс эхлэн анхан шатны вакцины эцсийн тунг хийснээс хойш 270-аас дээш хоног (есөн сар) өнгөрсөн бол анхан шатны вакцинжуулалтын вакцины гэрчилгээг тооцохгүй. Ирландын хүн амын 79% нь вакциндаа бүрэн хамрагдаад байна.

5. Турк

Манай орны иргэдэд Турк улсын хил нээлттэй байна.. Туркийн иргэд эсвэл оршин суух зөвшөөрөл эзэмшигчээс бусад Турк улсад ирсэн бүх хүмүүс 72 цагийн дотор онлайн маягт бөглөх ёстой.

Бүх аялагчид COVID-19-ийн бүрэн вакцинжуулалтад хамрагдсан, эсвэл COVID-19 тусаад саяхан эдгэрсэн, PCR  шинжилгээ (ирснээс хойш 72 цагийн дотор авсан) сөрөг гарсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн зорчигчид PCR-ын шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Та энэ цаг үед аялалаар явахдаа аливаа эрсдлээс сэргийлж АЯЛАЛЫН ДААТГАЛ-д заавал хамрагдаарай!