Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Хувийн санхүүгээ ухаалгаар удирдах 5 арга

Хувийн санхүүгээ ухаалгаар удирдах 5 арга

Хувийн санхүүгээ ухаалгаар удирдаж сурахын тулд эдийн засгийн энгийн ойлголттой байх нь чухал.  Тухайлбал жил бүрийн хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ийн өөрчлөлтийн талаар мэдэж байх хэрэгтэй. Хэрэглээний үнийн индекс нь өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлтийг харуулж буй юм. Үндэсний Статистикийнх Хороо (ҮСХ)-ноос айл өрхүүдийн хэрэглээг судалсны үндсэн дээр өргөн хэрэглээний барааны сагсын бүтцийг тодорхойлдог. Өмнөх оны байдлаар хэрэглээний үнийн индекс 7.7%-иар өссөн байна.  

1. Хувийн санхүүгээ ухаалаг удирдахын тулд цагийн менежмент сайтай байх

Бүх хүнд ижил тэгш өгөгдсөн тэр зүйл бол хоногийн 24 цаг юм. Гэтэл үүний ихэнхийг бид унтаж, үлдсэнийг нь ажил сургууль дээрээ, мөн нэгээхэн хэсгийг идэж уухад зарцуулдаг гэж үзвэл идэвхтэй ажиллах 5-7 цаг үлддэг байна. Энэхүү цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлж байгаа эсэх нь таны ирээдүйн санхүүгийн өсөлттэй шууд хамааралтай. Мэдээлэл технологийн эрин энэ цаг үед хувийн цагийн менежмент, зохион байгуулалт сайтай байх дадлыг өөрт суулгах нь санхүүгээ ухаалгаар удирдаж сурахад нэн шаардлагатай чадвар юм.

2.   Хуримтлуулах дадал зуршилд сурсан байх

Санхүүгийн хуримтлал үүсгэхийн тулд мөнгөө хуримтлуулах дадал зуршилд сурах нь чухал. Хүн бүр хуримтлал үүсгэж чаддаггүй хэдий ч ирээдүйд ямар нэгэн санхүүгийн асуудал, эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд эсвэл өөрийн мөрөөдөл зорилгыг бодит болгохын тулд хүн бүр өөрийн гэсэн хуримтлалтай байх нь чухал. Хэрэв та урьд өмнө нь хуримтлал үүсгэж байгаагүй бол эхлээд хуримтлал бий болгох зорилгоо тодорхойлоорой. Тухайлбал, аялал, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, боловсрол, өдөр тутмын хэрэгцээнд гэх зэргээр ангилан бодож, үүнд зориулан хуримтал үүсгэж эхэлбэл тустай.  Хамгийн гол нь хуримтлалыг нэг удаа хийгээд хадгаламж болгоод мартах бус тогтмол хуримтлуулах дадлыг өөртөө бий болгох хэрэгтэй. Мэргэжлийн санхүүгийн зөвлөгчид сар бүр орлогынхоо 10-15%-ийг тогтмол хуримтлуулж байхыг зөвлөдөг.

3. Худалдан авалт бус хэмнэлт хийж сурах

Өөрт нэг их хэрэггүй зүйлсийг худалдаж аваад байвал нэг л өдөр хэрэгтэй зүйлсээ зарах шаардлага гарна гэж үг бий.  Дээр өгүүлсэн зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой хэмжээний санхүүгийн хэмнэлт хийж сурахаас эхлэх хэрэгтэй. Сар бүр шаардлагатай зардлуудаа төлөөд үлдсэнээ орлого болгон хадгалаад байвал таны хуримтлуулах чадвар нэмэгдсээр байх болно. Мөнгөө хэрэглээд үлдсэнийг нь хуримтлуулах бус эхлээд хуримтлуулаад үлдсэнийг нь хэрэглэ гэсэн үг бий.

4. Санхүүгээ удирдахад туслах аппликэйшн хэрэглэх

Санхүүгээ ухаалаг удирдаж сурахад орлого зарлагаа удирдах, хөрөнгө оруулалт хийх, эрсдлээс хамгаалах, хадгалж хуримтлуулах гэсэн 5 алхмыг мөрдөнө.

Эдгээр алхмуудыг агуулсан хувийн санхүүгээ удирдахад тань туслах гадаадын болон дотоодын аппликэйшнүүд бий. Хамгийн наад зах нь ebarimt аппликэйшн дээр зарлагаа ангилахаас гадна Forbes сэтгүүлээс онцолсон Wally аппликэйш нь AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар таны санхүүг ухаалгаар удирддаг. Санхүүгээ удирдах шийдлийг байнга ашиглаж байх нь өдөр тутамдаа үргүй зардал гаргахаас сэргийлэх, хуримтлалаа өсгөх зэрэг өндөр ач холбогдолтой.

5. Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байх

Хөгшин эсвэл залуу байхаас үл хамааран эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх, эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байх зэрэг нь хичнээн чухал болохыг энэ цаг үе харуулаад байна. Эрүүл мэнддээ өдөр бүр анхаарал тавьж байх нь ирээдүйд гарах санхүүгийн эрсдэлээс таныг хамгаалж байгаа юм. Эрүүл мэнддээ анхаарал тавихын тулд энгийнээс эхлэх хэрэгтэй. Тухайлбал, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох, стресс бухимдал, хорт зуршил зэргээс ангид байж сурах нь чухал.