Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Биднийг сонгох 5 шалтгаан

Биднийг сонгох 5 шалтгаан

Бид банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хүрээнд иргэд болон Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөх, зээл олгох эрхтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй 7 жилийн турш явуулаад байна.

1.     Бид өрх гэр, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг

Микро Кредит ББСБ нь иргэд, өрх гэр, болон жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад нэн шаардлагатай байгаа зээлийг найдвартай, түргэн шуурхай олгодог. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан эргэлтийн хөрөнгийн зээлийг тасралтгүй олгож байна.

2.     Бид иргэд, хуулийн этгээдэд мэргэжлийн санхүүгийн зөвлөгөөг хүргэдэг

Бид харилцагчиддаа хөрөнгө оруулалт хийх, түүнийхээ үр өгөөжийг хүртэх талаар мэдлэг боловсрол олгохоос гадна санхүүгийн хэрэгцээ шаардлагыг нь тодор хойлж, тухай бүрт нь тохирсон нөхцөлийг санал болгодог. Түүнчлэн санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, хамтран ажилладаг. Мөн иргэд өрх бүрт хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх алхмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

3.     Бид техник, технологийн хөгжлийг дэмжин ажилладаг

Бид хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа оруулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан хамгийн түрүүнд онлайн зээлийн үйлчилгээг олгох ухаалаг аппликэйшнийг зах зээл дээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Бид харилцагчиддаа үргэлжид ухаалаг шийдэлтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

4.     Бид харилцагчийн үйлчилгээн дээр анхаардаг

Харилцагчиддаа сэтгэл ханамжтай, шуурхай найрсаг үйлчилгээг олгох нь бидний зорилго юм. Тиймээс бид зээлийн хүсэлт илгээсэн иргэн, хуулийн этгээд бүрт найрсаг үйлчилгээг хүргэж ажилладаг.

5.     Бид танд урт хугацааны найдвартай үйлчилгээг санал болгодог

Бид иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай  урт хугацааны хамтын ажиллагааг бий болгохыг эрхэмлэн ажилладаг. Тиймээс удаан хугацааны туршид тасралтгүй үр өгөөжөө өгөх бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог юм.Цаашид ч бид үйл ажиллагааныхаа цар хүрээгээ тэлж иргэн, Аж ахуйн нэгж  бүрт үр  өгөөжтэй байх үүднээс бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулан ажиллах болно.