Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Манай улсын импортоор орж ирж буй машины 90% нь Япон улсаас орж ирдэг

Манай улсын импортоор орж ирж буй машины 90% нь Япон улсаас орж ирдэг

2020 онд манай улс нийт 53’087 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь өмнөх оныхоос 16’385 буюу нийт 30%-иар буурсан үзүүлэлт гарлаа. Суудлын авто машины импорт буурч байгаа нь цаг үеийн нөхцөл байдал болон тээвэр, ложистик хил гаалийн асуудлуудтай холбоотой.

2020 онд импортоор орж ирсэн суудлын автомашины 49’779 нь буюу 90 гаруй хувь нь Япон улсаас орж ирсэн 2 болон түүнээс дээш настай машинууд байна.

Харин үлдсэн нь АНУ, БНСУ, БНГУ, Австрали, Австри, ОХУ, Канад зэрэг улсуудаас импортоор орж ирж байна. Манай иргэдийн дунд Япон улсаас орж ирсэн машин эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа нь үнэ ханшнаас гадна Япон машин засвар, үйлчилгээ сэлбэг худалдаалдаг, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг газрууд олон байдагтай холбоотой байна.

Харин 2021 оны эхний долоон сарын байдлаар дэлхийн зах зээл дээр Toyota Corolla загварын машин хамгийн ихээр борлуулагджээ. Долоон сарын хугацаанд энэ машин дэлхий даяар 816,748 ширхэг зарагдсан байна. Харин Монгол улсын зах зээл дээр Toyota Aqua, Toyota prius машины борлуулалт өндөр байна.

Одоогийн байдлаар манай улсад нийт 715’309 бүртгэлтэй суудлын авто машин байгаа ба SUV ангиллын авто машины борлуулалт өмнөх онуудаас буурсан байна. Өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй нийт 1.1 сая тээврийн хэрэгслийн дийлэнх нь 10 ба түүнээс дээш жил ашиглагдсан хуучин машинууд байна. 

Иргэдийн ихэнх нь автомашинаа Банк Бус Санхүүгийн байгууллага болон банкны лизингээр худалдан авч байна. ББСБ-ын лизингийн хугацаа хамгийн урт буюу 36 сар хүртэлх хугацаатай байгаа юм. Манай ББСБ-ын хувьд зөвхөн энэ 8 сарыг дуустал шинэ болон хуучин машины зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаад байна.