Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Авто машинаа яагаад даатгуулах ёстой вэ?

Авто машинаа яагаад даатгуулах ёстой вэ?

Аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, санамсаргүй, эрсдэл дагуулсан үйл явцаас үүсэх хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол даатгал юм. Хүн бүр амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалахын тулд учирч болох эрсдэлээс сэргийлэхийг хичээдэг. Гэвч тухайн таамаглаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн даван гарах тухай тооцоолоогүйн улмаас зарим хүнд гэнэтийн сэтгэл санаа, санхүүгийн дарамт үүсдэг.

 Ялангуяа шинээр машин худалдан авч буй бол үүсч болох эрсдэлийг сайтар тооцоолох нь чухал.

Авто машинаа яагаад даатгуулах ёстой вэ?

Автомашины даатгал нь таныг болон таны авто машиныг таамаглаагүй нөхцөл байдалд орсон үед санхүүгийн үүднээс бий болсон хохирлыг нөхөн  төлөх үйлчилгээг үзүүлдэг. Монгол улсын хувьд тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлээх хариуцлагаа заавал даатгуулах шаардлагатай боловч автомашинаа даатгуулах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй.

Жолооч өөрөө буруугүй тохиолдолд учирсан хохирлыг буруутай талаар төлүүлэх эрхтэй. Гэхдээ жолооч таны өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас автомашинаа гэмтээсэн бол автомашины даатгал танд заавал  хэрэгтэй болдог.

Үүнээс гадна хэрэв таны авто машин зогсоолд байхад шүргэгдсэн байх, хэн нэгэн мөргөсөн байх эсвэл бүр машиныг тань хулгайлаад явсан байвал яах вэ? Байгалийн давагдашгүй хүчин зүйлд таны машин өртвөл яах вэ?  Ийм л үед та сайн дураараа авто машинаа даатгуулсан байх нь таны хийсэн хамгийн зөв сонголт байх болно.

Авто машинаа сайн дураар даатгуулах 3 шалтгаан

1.Танд учирч болох эрсдэлээс сэргийлнэ

Улаанбаатар хотод нийт 500 гаруй мянган бүртгэлтэй авто машин бий. Замын түгжрэл ихтэй, зам тээврийн осол их гардаг, авто замын ачаалал ихтэй бүсэд бид оршин суудаг. Тиймээс авто машинаа даатгуулсан байх нь гэнэтийн учирч болох эрсдэлээс таныг найдвартай хамгаална.

2. Таны сэтгэл санааг хамгаална

Хэн нэгэн машиныг тань шүргээд явсан байх, машин тань эвдэрсэн байх, хулгай дээрэмд өртсөн байх зэрэг үед бид юу юунаас илүү санаа зовж, амархан стресст өртдөг. Харин хэдийн авто машинаа даатгуулсан байх нь таны авто машиныг хамгаалаад зогсохгүй сэтгэл санааны тогтворотой байдлаа хадгалж үлдэхэд ч тань дэмжлэг үзүүлэх болно.

 3.Таны санхүүд тустай

 Өнгөц харахад даатгалд та санхүүгийн дэмжлэг үзүүлээд байгаа мэт боловч үнэндээ авто машинаа даатгуулсан байх нь таны ирээдүйд төлөх төлбөрийг хөнгөвчилж байгаа юм. Автомашины бага зэргийн зураас, гэмтлийг засварлахад машины үнэлгээнээс хамаараад хамгийн багадаа 150 мянган төгрөг болох нь бий. Тухайлбал, Toyota Prius 30 машинд учирсан 1 гэмтлийг засварлуулахад 150,000₮, урд гуперыг солиулахад 500,000₮, Toyota Land 200 машины салхины шилийг солиулахад 3,250,000₮ шаардагддаг юм байна. Харин авто машины даатгалд сайн дураар даатгуулснаар та дээрх төрлийн засвар үйлчилгээний төлбөрийг даатгалаасаа бүрэн гаргуулах боломжтой юм.