Бусад мэдээлэл
Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
Урин дулаан цаг ирж, аялал зугаалгаар явахад нэн тохиромжтой зуны улирал айсуй. Аз жаргалтай амьдралыг аялал, адал явдалгүйгээр төсөөлөх боломжгүй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэлээд хугацааг хорионд өнгөрүүлжээ. Одоо харин шинэ машинаа унаад, шинэхэн аялалдаа гарахад бэлэн үү?
Аялалд явахад хэрэгцээтэй зүйлсийг бэлтгэх
Аялалд явахад энгийн багаж хэрэгсэл, хутга , хайч, гал тогооны хэрэглэл зэргээс гадна заримдаа санаанд оромгүй зүйлс ч хэрэг болох нь бий. Иймээс аялалд гарахын өмнө шаардлагатай авч явах эд зүйлсийг эртнээс бэлтгэж, жагсаалт гаргавал мартахаас сэргийлнэ.
Энгийн хэрэгцээт зүйлс: Чийгний матрас, дулаан хөнжил, гар чийдэн, өмсөхөд хөнгөн бэлтгэлийн хувцас, дээл, лаа, чүдэнз, бичиг баримт гэх мэт.
Машинд заавал байвал зохих зүйлс:
Цаг агаарын нөхцөл байдал ямар байхыг урьдаас тааж мэдэхэд хэцүү тул элдэв эрсдлээс сэргийлэн дараах зүйлсийг аялалын туршид авч явахад илүүдэхгүй. Үүнд: Машин чирэх олс, хүрз, ажлын бээлий, зөөврийн гэрэл, холбогч, дулаан хучлага, гэрэлт бамбар, галын хор, анхны тусламжийн хайрцаг, ослын тэмдэг, GPS, цэнэглэгч гэх мэт.
Аялалд явах машинаа лизингээр авах гэж байна уу?
Хэрэв та машин лизингээр авахаар төлөвлөж байгаа бол юуны өмнө өөрийн хүссэн машиныг сонгох хэрэгтэй. Бид 2007 оноос хойш орж ирсэн бүхий л төрлийн автомашинд лизингийн зээл олгож байна. Та машинаа сонгосны дараа зээлийн мэргэжилтэнтэй уулзахаасаа өмнө зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, бүрдүүлэх материал зэргийн талаар мэдээлэлтэй байвал таны цагийг хэмнэнэ.
Манай ББСБ-ын хувьд танаас урьдчилгаа төлбөр ердөө 20%-ийг шаардана.
Хэрэв та шинэ машин эсвэл хуучин машин лизингээр авах гэж байгаа бол энд дарна уу.