Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Урт хугацаанд амжилттай бизнес эрхлэх гэж буй хүн бүрийн мэдэж байх ёстой 8 зүйл

Урт хугацаанд амжилттай бизнес эрхлэх гэж буй хүн бүрийн мэдэж байх ёстой 8 зүйл

Аливаа бизнесийг амжилттай авч явахын тулд тогтвортой үйл ажиллагаатай байх нь чухал. Тогтвортой үйл ажиллагаа нь өсөлттэй бизнесийн хамгийн чухал хүчин зүйл юм. Харин бизнесээ хэрхэн урт удаан хугацаанд тогтвортой явуулах вэ?

1.Бизнесийн зорилгоо зөв тодорхойлох

 Таны бизнесийн үнэ цэнэ болон хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох нь бизнесийн боломжыг олж харахад тустай. Бизнесийн зорилго, зорилт, алсын хараа тань өдөр тутмын үйл ажиллагаатай бүрэн уялдаж байх ёстой.

2.Бусдаас онцлог шинж чанартай байх

Зах зээлийн өрсөлдөөнд юу танай бизнесийг бусдаас ялгаатай онцгой болгох вэ? гэдэг дээр судалгаа шинжилгээ хийж, ажилчдаа энэ талаар сэдэлжүүлж байх нь чухал.

3.Мэдээлэлтэй байх

Мэдээллийг бусдаас түрүүлж авч байх нь өрсөлдөөнд үлдэх чухал чадваруудын нэг. Өөрийн салбарын талаар цаг алдалгүй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Түүнчлэн техник технологи болон бизнесийн талаар уншиж суралцаж байх нь тогтвортой бизнес явуулахад тустай. Google Alert-ийг сүүлийн үеийн мэдээлэл авахын тулд тохируулж болно.

4.Шинэ зүйл инновацийг туршдаг байх

 Шинэлэг инновацаар дүүрэн байгууллага нь ашигтай ажиллах хандлагатай байдаг төдийгүй хамгийн сайн ажилчид энд тогтвортой ажиллах хүсэлтэй байдаг. Байнга шинийг эрэлхийлж, өөрийн тухтай бүснээсээ гарч байх нь шинэ санаа оноог олж авахад тустай.

5.Бизнесийг өргөжүүлэх боломжийг хайх

Бизнест хамгийн тохиромжтой боломж гарч ирэхийг хүлээхээс илүүтэй өөрөө энэхүү нөхцөл байдлыг бий болгох нь ашигтай. Тиймээс хөрөнгө оруулагч хайх, санхүүжилт авах, эргэлтийн хөрөнгийн зээл авах зэрэг бизнесээ өргөжүүлэх боломжуудыг байнга эрэлхийлж байх нь ямар ч бизнесийг цаашид тогтвортой явуулахад нэн тустай. Үүнээс гадна үнэнч харилцагчдаа халамжлах, шинэ хэрэглэгчид олж авах, тэднийг урамшуулж байх зэрэг нь танай маркетингийн салшгүй хэсэг байвал тухайн бизнес илүү урт хугацаанд оршин тогтноно.

6.Орчин үетэй хөл нийлүүлэн алхах

 Бизнес өөрөө маш сонирхолтой ертөнц. Цаг үеэ дагаж хувьсаж өөрчлөгдөж чадахгүй бизнес мөхдөг жамтай. Тиймээс бизнес эрхлэгч та шинэ үеийн амьдралын хэв маяг, техник технологи дээр анхаарал хандуулж, тохирсон бизнесийн түүл (арга хэрэгсэл)-д хөрөнгө оруулалт хийх нь цаг хугацаа, ˙хүн хүчийг ч хэмнэх боломжтой.

7.Сошиал медиаг дутуу үнэлэх хэрэггүй

 2021 оны байдлаар дэлхий дээр 4.7 орчим тэр бум хүн интернетийг, түүний дотор 4.5 тэр бум орчим хүн сошиал медиаг хэрэглэж байна. Үүний 93% нь утаснаас сошиал медиад холбогдож байна. Энэ бол асар их тоо дата гэхээс илүүтэй таны бизнесийг өргөтгөх маш том боломж юм. Манай улсын хувьд сошиал медиа тэр дундаа инстаграм, фэйсбүүк хэрэглэгчдийн тоо өндөр байдаг.

8. Онлайн маркетинг сурталчилгаа хийх

Бизнесийг бусдад таниулахын тулд маркетинг сурталчилгаа хийх нь чухал ач холбогдолтой. Үр дүнгээ тооцох боломжгүй уламжлалт маркетингийн арга хэрэгслүүд “үхмэл” болж байна. Тиймдээ ч хэвлэмэл брошураас илүүтэй ebook (цахим ном) үр өгөөжтэй болоод байгаа билээ. Онлайн маркетинг хийхийн тулд хэрэглэхэд хялбар веб хуудастай байх, CRM-тэй холбох, сошиал хуудсуудаа тогтмол хөтлөх, чат боттой байх, сонирхолтой аудио, контентүүд бэлтгэдэг байх зэрэг нь чухал. Нэг удаа хийсэн контент маркетинг амжилт олох нь ховор. Тиймээс дижитал, сошиал маркетингийг үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсэг болгон тогтмол явуулж байх нь урт хугацаандаа илүү үр дүнтэй.