Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Автомашины зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нээлттэй арилжаа маргааш эхэлнэ

Автомашины зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нээлттэй арилжаа маргааш эхэлнэ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг маргааш буюу 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд авах гэж байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?

Монгол улсын “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль”-д зааснаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хуульд тусгайлан заасан хөрөнгөөр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах давуу эрхийг  баталгаажуулсан байдаг. Товчхондоо үнэт цаас гэдэг бол таны тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн эсвэл зээл олгосон гэдгийг гэрчлэх баримт юм. 

Хөрөнгийн зах зээлийг амжилттай хөдөлгөгч томоохон хүчин зүйл бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм. Үүсээд буй онцгой нөхцөл байдалтай уялдуудан Төв банкнаас бодлогын хүүгээ дараалан бууруулж байгаа нь хөрөнгө оруулалтын өгөөжийг багасгаад байна. Эдийн засгийн онцгой нөхцөл байдалтай байгаа энэ үед "Инвескор ББСБ" болон "Микро кредит ББСБ"-ийн дундын охин компани болох “Инвескор Актив ТЗК” ХХК  нь Монгол улсад анх удаа олон нийтэд санал болгон автомашины зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нээлттэй арилжааг эхлэх гэж байна.

Энэхүү хөрөнгөөр баталгаажсан нээлттэй  үнэт цаасны давуу талууд:

•    Хөрвөх чадвар сайн – Богино хугацааны хөрөнгө оруулалтын өгөөж өндөр
•    Эргэн төлөлтийн мөнгөн урсгал нь тодорхой- Улирал тутмын купоны төлбөр болон үнэт цаасны тэнцүү хуваалттай эргэн төлөлт нь хөрөнгө оруулагчид тогтмол чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно
•    Эрсдэлгүй - Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа болон эрсдэл анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс үл хамаарна
•    Хөрөнгө оруулагчдын эрсдэлийг хамгаалах мөнгөн урсгалын шатлал, төлбөрийн дараалалтай- Зээлийн багц дахь чанаргүй зээл 0%-тай байх ба Үнэт цаасны купон, эргэн төлөлтийн тасалдлаас төлбөрийн шатлалын схем болон эрсдэлийн сангийн хөрөнгөөр хамгаалсан


Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ?

1.    Үнэт цаасны данс нээлгэх – Та өөрийн хүссэн МХБ-д бүртгэлтэй аль нэг үнэт цаасны компанид данс нээлгэнэ
2.    Мөнгө байршуулах – Тухайн нээлгэсэн дансандаа мөнгөн дүнг шимтгэлийн хамт байршуулна
3.    Захиалга өгөх- Үнэт цаасны компанидаа үнэт цаас худалдаж авах захиалгаа өгнө

Инвескор актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны танилцуулга

"Инвескор ББСБ" болон "Микро кредит ББСБ"-ийн дундын охин компани болох “Инвескор Актив ТЗК” ХХК-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  http://abs.icapital.mn/ холбоосноос үзнэ үү!