Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Банк бус санхүүгийн байгууллагуудын 2014 оны IV улирлын үйл ажиллагааны тайлан

Банк бус санхүүгийн байгууллагуудын 2014 оны IV улирлын үйл ажиллагааны тайлан

2014 онд 120 компанид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 5 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт 378 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаа ба эдгээрээс 338 буюу 89.4 хувь Улаанбаатар хотод, 40 буюу 10.6 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

Нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 85.4 хувь нь зээл , 34.1 хувь нь гадаад валютын арилжаа /14.0 хувь нь гадаад валютын арилжааг дагнан эрхэлдэг/, 7.7 хувь нь хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, 1.6 хувь нь цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, 4.2 хувь нь факторингийн үйлчилгээ, 2.9 хувь нь төлбөрийн баталгаа гаргах, 6.6 хувь нь итгэлцлийн үйлчилгээ, 0.5 хувь нь богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйлчилгээг тус тус эрхэлж байна

Нийт актив: 2014 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагууд нь 507.96 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа ба активын өсөлт нь 2013 оны жилийн эцсээс 33.3 хувиар өссөн. Энэ өсөлтийн 58.7 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгө 74.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь бүрдүүлж байна. Тайлант хугацаанд нийт 42.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй 120 ББСБ шинээр тусгай зөвшөөрөл авсан, тайлант хугацаанаас өмнө тусгай зөвшөөрөлтэй байсан ББСБ-ууд нийт 31.8 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэцдээ өөрчлөлт оруулсан буюу нэмэлт хөрөнгө оруулалт, хуримтлагдсан ашгаар нэмэгдүүлжээ. Нийт активын 96.6 хувь нь эргэлтийн хөрөнгө, 3.4 хувь нь эргэлтийн бус хөрөнгө байна.

Зээлийн багцын чанар: 2014 оны эцэст зээлийн өрийн үлдэгдэл 303.1 тэрбум төгрөгт хүрсэн.Зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 2009 онд хамгийн өндөр буюу 8.8 хувийн үзүүлэлттэй байсан бол сүүлийн 5 жилийн хугацаанд буурч 2014 оны жилийн эцэст 6.3 хувьд хүрсэн байна.

Зээлийн хүү: Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй нийт 378 банк бус санхүүгийн байгууллагаас 323 буюу 85.4 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Зээлийн сарын хамгийн дээд хүү 12.0 хувь, хамгийн бага хүү 0.3 хувь байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн сарын дундаж дээд хүү 3.3 хувь, зээлийн дундаж доод хүү 1.8 хувь буюу нийт Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн сарын дундаж хүү 2.6 хувьтай байна.

2014 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагууд нь 507.96 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа ба активын өсөлт нь 2013 оны жилийн эцсээс 33.3 хувиар өссөн.

Нийт эх үүсвэр, бүтэц: 2014 оны жилийн эцэст нийт эх үүсвэрийн 34.6 хувийг өр төлбөр, 65.4 хувийг эзэмшигчдийн өмч эзэлжээ. Эх үүсвэрт эзлэх нийт өр төлбөр өссөн гол шалтгаан нь банк бус санхүүгийн байгууллагуудын дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, төслийн зээлийн санхүүжилтийн хэмжээ өссөнтэй, өөрийн хөрөнгийн эх үүсвэрийн өсөлтөнд банк бус санхүүгийн байгууллагын тоо нэмэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сандаа оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй тус тус холбоотой байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын системийн нийт пассивын голлох үзүүлэлтүүдийг өмнөх онуудтай харьцуулж графикаар харуулбал дараах байдалтай байна. Тайлант жилийн эцэст салбарын ашигт ажиллагаа өмнөх оноос 22.1 хувиар нэмэгдсэн нь активын өсөлт, Банк бус санхүүгийн байгууллагын тооны өсөлт, тэдгээрийн үйл ажиллагааны сайжирсантай холбоотой байна.

Эх үүсвэр: “Үйл ажиллагааны тайлан 2014” .., СЗХ /34-38-р тал/