Бусад мэдээлэл
Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
Монголбанк энэ сарын 11-ний байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авчээ. Үүнээс алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн байна. Үнэт металлын худалдан авалт өсөхөд дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн, өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан, он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан нь нөлөөлжээ.
Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 грамм алтны дундаж үнэ хоёрдугаар сард дунджаар 140.292.94 төгрөг байжээ. Харин 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ грамм алт 147.096.92 төгрөг, грамм мөнгө 1.492.43 төгрөг байна.
Монголбанк дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн нэг унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.