Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Бид лангуу барьцаалсан зээл олгож байна

Бид лангуу барьцаалсан зээл олгож байна

Өөрийн гэсэн лангуу болон бизнесийн объекттой иргэдийн хувьд эрхэлж буй худалдаа наймаагаа өргөжүүлж, бараа бүтээгдэхүүнийхээ төрөл, тоо хэмжээг ихэсгэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг шаардлагууд үргэлж тулгарч байдаг. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ цаг тухайд нь авчрах эргэлтийн хөрөнгө нэн тэргүүнд хэрэгцээтэй болдог билээ. Тэгвэл эрхэм бичил бизнес эрхлэгч танд зориулан ЛАНГУУ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ-ийг санал болгож байна.

Энэхүү Лангуу барьцаалсан зээл нь худалдаа үйлчилгээний төвүүдийн лангуу түрээслэгч нарт олгох бараа, материал татан авахад зориулсан эргэлтийн хөрөнгийн зээл юм.

УГ ЗЭЭЛД ХАМРАГДСАНААР ТАНД ИРЭХ ДАВУУ ТАЛУУД: 

  • Бараа бүтээгдэхүүн авчрах, тоног төхөөрөмж зэргээ шинэчлэх асуудлаа богино хугацаанд шийдвэрлэх
  • Өмнө нь явуулж ирсэн худалдаа наймааныхаа орлогоо батлаад л энэхүү зээлд хамрагдаад зогсохгүй давхар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх
  • Та банканд зээлтэй байсан ч хамаагүй энэхүү зээлийг давхар авч болно
  • Ирээдүйн орлогоосоо эргүүлэн хувааж төлж байгаа учир бага багаар төлөх бүрэн боломжтой
  • Зээл авахдаа эрх зүйн бүрэн шаардлагыг хангаж хоёр тал харилцан тохиролцож гэрээ байгуулдаг тул ямар нэгэн эрсдэл гарахгүй
  • Та сар бүр өөрийн хүссэн өдөр зээлийн төлөлтөө тогтмол хийх боломжтой

гэх мэт маш олон талын давуу талууд танд ирнэ. “Микрокредит” ББСБ-ын зүгээс олгож буй энэхүү зээл нь танд хувийн бизнес, худалдаа наймаагаа өргөжүүлж, бараа бүтээгдэхүүнээ эргэлдүүлэхэд илүү хялбар болгох зорилготой юм.

ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Бид зээл хүсэгч таны нөхцөл байдалд нийцсэн төрөл бүрийн зээлийн үйлчилгээг үзүүлж байна. Та зээл авахыг хүсвэл доорх “зээлийн хүсэлт” формыг бөглөн бидэнд илгээнэ үү. Бид тантай зээлийн хүсэлт илгээсэн өдөрт нь шуурхай холбогдох болно. Баярлалаа

“МИКРО КРЕДИТ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА”