Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Ипотекийн зээлийн тайлан

Ипотекийн зээлийн тайлан

Банкууд 2014 оны 11 дүгээр сард нийт 1519 зээлдэгчид 81.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2762.6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 64,577-т хүрчээ. Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 3.8 нэгж хувиар, оны эхнээс 78.8 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 72.2 нэгж хувиар буурсан байна.

Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 70.7 хувь буюу 1954.2 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 26.7 хувь буюу 738.8 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.5 хувь буюу 69.6 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна

Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” (ОСИСТТБХ)-ийн хэрэгжилттэй холбоотойгоор 2013 оноос эхлэн эрс нэмэгдсэн байна.

2014 оны 11 дүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.0 хувь нь төгрөгийн зээл, 2.0 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 2.3 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 байна.

 

Эх сурвалж: Монголбанк (www.mongolbank.mn)