Бусад мэдээлэл
Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
Энэ оны хувьд эдийн засгийн салбаруудын сэргэлттэй зэрэгцэн чанаргүй зээлийн хэмжээ буурч эхэлжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 16,5 их наяд төгрөг болж, 7.8 хувиар өссөн байна.
Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан хэдий ч импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж байгаа нь валютын нөөцөд дарамт болох эрсдэлийг дагуулж байна. Оны төгсгөлд эдийн засаг хэрхэн өөрчлөгдөж, уул уурхай, экспорт, инфляц ямар өөрчлөлт гарахыг харцгаая.
Тэгвэл ББСБ салбар 2 дугаар улирлын байдлаар ямар байна вэ?
2024 оны 2 дугаар улиралд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 549 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Монгол улсад байгаа ББСБ нийт хөрөнгө 5,8 их наяд төгрөг болж өссөн, нийт харилцагч 4,9 саяд хүрээд байна. Харин ашигт ажиллагааны хувьд нийт орлого 800,9 тэрбум төгрөг, улсад татан төвлөрүүлсэн татвар буюу НДШ 70,6 тэрбум болсон байна.
Хамгийн их авсан зээлийн хувьд бөөний болон жижиглэн худалдаа, барилга, автомашин, мотоциклийн засвар үйлчилгээ зэрэг багтаж байна. Монгол Улсын хэмжээнд ББСБ-аас нэг зээлдэгч дунджаар Улаанбаатар хотод 2,5 сая төгрөгийн зээл авсан бол орон нутагт энэхүү үзүүлэлт 1,9 сая төгрөг байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо - https://www.frc.mn