Бусад мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарыг томиллоо

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарыг томиллоо

Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр томилох, Дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан УИХ-ын тогтоолоор Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Г.Дөлгөөнийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр томиллоо.

Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг 2019.11.22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид дэвшүүлэн томилсонтой холбогдуулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд  Г.Энхтайваныг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн томилов.