Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Коронавирусийн эсрэг ашиглаж буй технологийн шийдлүүд

Коронавирусийн эсрэг ашиглаж буй технологийн шийдлүүд

Дэлхий даяар улс орнуудын Засгийн газар коронавирусийн халдварын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Технологийн компаниуд вирусийн эсрэг тэмцэх, хүний ​​амь насыг аврахад туслах техник хэрэгслийг боловсруулж өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Google болон Apple компаниуд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангах замаар вирусний тархалтыг хянах, бууруулах чиглэлд хамтран ажиллах болсноо зарлажээ. Халдвар авсан хүнтэй холбогдсон эсвэл өөрөө халдвар авсан тохиолдолд аппликейшнд мэдээллээ бүртгүүлдэг, ингэснээр сүүлийн 14 хоногт ойр байсан хүмүүст хувийн мэдээллийг нь нууцлан сэрэмжлүүлэг хүргэдэг Bluetooth технологи дээр суурилсан программ хангамжийн шинэ төслийг ирэх 5 дугаар сард нэвтрүүлэхээр төлөвлөж байна.