Бусад мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 оны 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 дахин өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15,9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74,5 кг үнэт металл худалдан аваад байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 4 дүгээр сард 149,986.18  төгрөг байлаа.