Бусад мэдээлэл
Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
Зээл авахдаа бид ихэвчлэн хүүг л харж шийдвэр гаргадаг. Гэвч таны төлөх бодит зардалд зөвхөн хүү гэлтгүй, шимтгэл болон бусад төлбөрүүд багтдаг. Хэрэв та эдгээрийг ялгаж ойлгохгүй бол “хямд” гэж сонгосон зээл чинь үнэндээ илүү өндөр өртөгтэй байх эрсдэлтэй.
ЖБӨ = Хүү + Шимтгэл (+ бусад зардал) Энэ бол таны зээлийн жинхэнэ өртөг. ЖБӨ-ийг харьцуулснаар та аль байгууллагын зээл үнэхээр хямд болохыг бодитоор мэдэж чадна.
Зээл авахдаа зөвхөн хүүг бус ЖБӨ-г харьцуулж байх. Гэрээний бүх жижиг заалтуудыг уншиж, торгууль, нэмэлт төлбөр байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Шимтгэлүүдийн төлбөр сар бүр давтагддаг эсэхийг нягталаж байх. Үнийн санал авахдаа байгууллага бүрээс ЖБӨ-г асууж харьцуулж байгаарай.
Дүгнэлт хүү бага байна гэдэг нь заавал хамгийн хямд зээл гэсэн үг биш. Шимтгэл, бусад нэмэлт төлбөрүүд нийлээд бодит зардлыг өсгөдөг. ЖБӨ-г тооцож харснаар та санхүүгийн зөв шийдвэр гаргана шүү .